Mаргаашнаас буюу тавдугаар сарын 06-аас "Sputnik V" вакциныг хийж эхлэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ. Гэхдээ тус вакцин нь манай улсад 20 мянган тун ирсэн бөгөөд энэ хүрээнд цөөн тооны буюу 65-аас дээш насны иргэдийг л вакцинжуулах юм. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насны 20800 хүн вакцинд хамрагдаагүй үлдсэн гэв.
Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалт Монгол Улсад эхэлснээс хойш 1 сая 138 мянган иргэн вакцинжуулалтад хамрагдаад байна.
Улмаар нийт иргэдийг 2021 оны долоодугаар сарын 01 гэхэд 100 хувь дархлаажуулах зорилт тавин ажиллаж байна.