2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат өрсөлдөхөөр болсон. Түүний материалыг СЕХ-нд хүлээлгэн өглөө.
ХҮН намын дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд "Морин цагт багтаан нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлэн өглөө. Өнөөдрийн үйл явдал нь Монгол төрийн түүхэнд чухал үйл явдал. Анх удаа бид зургаан жилээр Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Манай нэр дэвшигчийн бичиг баримт бүгд бүрдсэн, дутуу зүйл байхгүй.
Албан ёсоор нэр дэвшигчийг бүртгэсэн эсэхээ гурав хоногийн дараа СЕХ мэдэгдэх ёстой. Гурван нам, эвслийн нэр дэвшигч материалаа өгч байх шиг байна. “Зөв хүн электорат" эвслийн хувьд иргэддээ амалсан ёсоор энэ удаагийн сонгуулийг сонголттой сонгууль болгож өгнө. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар цагаан сонголт хийж байсан бол энэ удаад тэдгээр иргэддээ сонголт олгож байна” гэлээ.