Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар танилцуулагдсан Эрүүл мэндийн болон Сангийн сайдын баталсан Коронавируст халдварын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг санхүүжүүлэх журамтай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан тайлбар өглөө.
Тэрбээр "Тариф тодорхой болох нь маш зөв зүйл. Төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажил гэж ойлгох хэрэгтэй. Цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын тогтмол цалингаа аваад явдаг байсан бол одоо хөдөлмөр нь бүтээмжээрээ үнэлэгдэж, тэр хэмжээгээрээ цалингаа авна гэсэн үг. Вакцинжуулалт дээр ажилласан эмч ажилтнууд гэхэд 1.5-2 дахин их цалин авахаар болж байгаа юм. Өмнө нь ч ингэж олгож байсан. Энэхүү шийдвэр гарснаар хоёрдугаар сарын 23-наас эхэлж вакцинжуулалт дээр ажилласан бүх цэгүүдэд нөхөж олгоно.