2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр 18:00 цагт орон даяар дууссан юм Бүртгэлийн хугацаанд 35,629 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 13,877, Налайх, Багануурт нийт 622 шалгуулагч бүртгүүлжээ. Харин орон нутгийн хэмжээнд 21,130 хүн элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм байна.
Орон нутаг дундаас хамгийн олон сурагч шалгалтанд бүртгүүлсэн нь Хөвсгөл аймаг. Тус аймагт нийт 1,611 шалгуулагч их, дээд сургуульд элсэх эрхийн шалгалт өгнө. Харин Говьсүмбэр аймгаас 244 шалгуулагч бүртгүүлсэн байгаа нь орон нутгийн хэмжээнд хамгийн бага шалгуулагчтай аймаг болж байгаа юм.