Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэснээ өчигдөр танилцуулсан билээ.
Сангийн сайд Б.Жавхлан: Тус урамшууллыг “Дархлаагаа сайн тогтооход дэмжлэг үзүүлж, амин дэм авахад зориулж байна” хэмээн хэлсэн юм.
Вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөгийг шилжүүлж эхэлжээ. Иргэдийн гар утсанд “Вакциндаа хамрагдсан хариуцлагатай иргэн” гэсэн тайлбартай 50 мянган төгрөг өнөөдрөөс орж эхэлж байна.