УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдөр оройноос эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, тэмцлээ илэрхийлсээр байна. Харин эдгээр гишүүд өлсгөлөн зарлаж, тэмцлээ эхлүүлсний оройгоос Төрийн ордныг тойрч цагдаагийн хамгаалалт гарсан юм.
Ан намын бүлгийн дарга Д.Ганбат: Өнөөдрийн өрнөж байгаа үйл явц бол манай намыг зориудаар хорлож буй МАНАН бүлэглэлийн эртнээс зохион байгуулсан төлөвлөгөөт үйл ажиллагаа болох нь батлагдлаа. Бидэнд хуульд итгэх, хүлээж тэвчих орон зайг эрх баригчид харамсалтай нь үлдээсэнгүй. Арга буюу тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж байна гэсэн юм.
Өлсөглөн зарлаж буй Гишүүдтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уулзаж, улс оронд хөл хорионы дэглэм мөрдөгдөж буй энэ үед өлсгөлөнгөө зогсоохыг хүссэн юм. Гэвч УИХ-ын гишүүд үүнийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байгаа.
Түүнчлэн өлсгөлөн зарлаж буй гишүүдийн биеийн байдлыг эрүүл мэндийн ажилтнууд хяналтдаа авчээ. Одоогоор төв талбай болон ойр орчимд нь хөл хөдөлгөөнийг бүрэн хааж, цагдаагийн хамгаалалтад авсан хэвээр байна