Сахигтун үндэсний хөдөлгөөн 2021/05-29/ ны өдөр “Шүүхийг шүүе” цуглааныг 3дахь удаагаа Сүхбаатарын талбай дээр зохион байгуулахаар болсон байна. Энэхүү цуглааны гол зорилго нь Шүүх хууль хяналтын байгууллагын буруутай үйл ажиллагаанааc болж, хохирч хэлмэгдсэн иргэдийн дуу хоолойг нэгтгэж, хууль иргэдэд алагчлалгүй үйлчлэхийг уриалж, шударга ёсыг шаардаж байгаа юм байна.
Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 3.3 т зааснаар, Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд, үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд, зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ хэмээн заасан байдаг. Харамсалтай нь монгол улсын ерөнхийлөгч үүргээ эс ухаарч, нийгмийг ноцтой хагарал тэмцэлд турхирч байна хэмээн үзэж байгаа юм.
Монгол улсад шударга ёсыг тогтоосноор төрийн албанд хулгай хийх гэж биш, эх орноо хөгжүүлэх гэж ажилладаг болох юм. Шүүх хууль хяналтын байгууллагын буруутай үйл ажиллагааны эсрэг, шударга ёсыг шаардаж тэмцэл хийдэг, Монгол орноо гэсэн бүх эх орончдыг, Сахигтун үндэсний хөдөлгөөнд эвлэлдэн нэгдэхийг уриаллаа