“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс 27 жил ханилсан эхнэрээсээ салах шийдвэр гаргасан тухай саяхан мэдээлсэн билээ. Тэгвэл тэрбээр өөрийн хөрөнгөөс нийт 2.4 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний үнэт цаасыг салж буй эхнэр Мелиндагийнхаа нэр дээр шилжүүлсэн байна. Үүнд,
- АНУ-ын хамгийн том автомашины дилер “AutoNation” компанийн 307 сая ам.доллараар үнэлэгдэх 3.7 хувь
- “Coca-Cola Femsa” компанийн 121 сая ам.доллараар үнэлэгдэх 4.7 хувь
- Мексикийн томоохон телевиз болох “Grupo Televisa” компанийн 386 саяар үнэлэгдэх 6.7 хувь
- Канадын Үндэсний төмөр зам компанийн 1.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэх 1.9 хувийг одоо Мелиндаа эзэмших болжээ.
Харин Бил Гейтс өөрийн үүсгэн байгуулсан “Microsoft” компаниас Мелиндад хөрөнгө тасалж өгөөгүй байна. Билл Гейтс 2000 оныг хүртэл 34 жил “Microsoft” компанийг удирдаж байсан ба өдгөө компанийнхаа 1.3 хувийг эзэмшдэг байна. Билл, Мелинда нар 1994 онд гэр бүл болохдоо ямар нэг хөрөнгө хуваах гэрээ байгуулаагүй юм байна.
Эх сурвалж: Business Insider