Монголын үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогч Г.Ганбаяр Унгарын хөл бөмбөгийн дээд лигээс мөнгөн медаль хүртлээ.
Унгарын "NB I" буюу дээд лигийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж Г.Ганбаярын тоглож буй "Puskas Akademia" клуб хоёрдугаар байр эзэлсэн байна.
Монголын хөл бөмбөгийн холбооны 2015 онд эхлүүлсэн "Пушкашийн хүүхдүүд" төсөлд 10 гаруй хөвгүүд хамрагдсаны нэг нь Г.Ганбаяр байсан юм.
Г.Ганбаяр 2020-2021 оны улиралд "Puskas Akademia" клубийн нэгдүгээр багт дээд лигт гурван тоглолтод оролцсон бол хоёрдугаар багт нь 26 тоглолтод оролцон 3 гоол оруулж нэг гоолын дамжуулалт өгөн амжиллтай тоглолт үзүүлсэн байна.