Өчигдөр буюу тавдугаар сарын 10-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 173 дуудлага мэдээлэл бүртгэжээ.
Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас хотод дөрвөн хүн гэмтэж, орон нутагт хоёр хүний амь хохирсон байна.
Хүний амь хохирсон хэргийг хэлбэрээр нь авч үзвэл:
Мотоциклтой онхолдож хоёр жолоочийн амь хохирсон.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр дөрвөн хүн тус, тус гэмтсэн.
Хүний амь хохирсон осол, хэргээс дурдвал:
2021 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 19:00 цагийн орчим Дорноговь аймаг, Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт шороон замд /сумын төвөөс 1 км зайд/ хажу маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
2021 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн орчим Булган аймаг, Орхон сумын нутаг дэвсгэрт шороон замд /сумын төвөөс 20 км зайд/ даун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирчээ.
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил илэрсэн байна. Эдгээрийн 46 нь нийслэлд, 15 нь орон нутагт гарчээ.
Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.