Энэтхэгийн хойд хэсэгт Ганга мөрнөөс дор хаяж 40 хүний цогцос олдсон талаар албаны хүмүүс мэдээлжээ. BBC агентлагийн мэдээлж буйгаар, цогцсууд Бихар, Уттар-Прадеш мужуудын хилийн ойролцоогоос олдсон байна.
Цогцсууд “COVID-19”-ийн халдвар авсны улмаас нас барсан хүмүүсийнх байж магадгүй гэж Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Хиндү шашны уламжлалт зан үйлийн дагуу цогцсыг чандарлах нь ядуу хүмүүст үнэтэй байдаг тул талийгаачдын цогцсыг төрөл төрөгсөд нь усанд хаясан бололтой.
Түүнчлэн Бихар мужийн баруун хэсэгт орших Буксар хотод 100-150 цогцос олдсон бөгөөд цогсууд хэд хоногийн турш мөрний усанд байсан байж магадгүй байна. Нутгийн иргэд ихээхэн айж цочирдсон бөгөөд эрх баригчдаас яаралтай арга хэмжээ авахыг шаарджээ. Цогцсуудын ихэнхийг хэд хоногийн өмнө хөрш Уттар-Прадеш мужид хаясан байж магадгүй гэж мужийн эрх баригчид үзэж байгаа аж.
Буксар хотын дүүргийн шүүгч Аман Самир хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ, “COVID-19”-ийн улмаас нас барсан хүмүүсийн цогцсыг хиндү шашны уламжлал ёсоор шатаахгүйгээр хаясан хүмүүст хатуу хариуцлага тооцно гэж мэдэгдсэн байна.