Баянзүрх дүүргийн 4,5,7-р хороодуудад Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, Баянзүрх дүүргийн ИТХ-ын ИООНХХ-ын дарга Б.Төгсбаяр, Баянзүрх дүүргийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга З.Нямцогт, Баянзүрх дүүргийн Бүтээн байгуулалтын төвийн дарга Б.Бямбажаргал, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Шүрэнцэцэг нар ажиллалаа.
Тэд Баянзүрх дүүргийн хороодод Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлууд, дүүргийн 2025 он хүртэлх хөгжүүлэх төлөвлөгөө, дүүрэгт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын төлөвлөгөөг хорооны удирдлагууд болон төрийн алба хаагч, иргэдэд танилцууллаа.
Иргэдийн хувьд дийлэнх нь хог ачилт, хогийн савны чанар, ногоон байгууламж, явган хүний гарц, олон жил ашиглагдхаа больсон барилгын оронд хүүхдийн цэцэрлэг, сургууль барих гэх мэт саналуудыг хэлж байлаа.
Дүүргийн удирдлагуудын зүгээс Коронавирусын цар тахлыг давж гарахын хажуугаар, хаврын бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарч, иргэдэд тулгамдаж буй асуудлыг хороотойгоо хамтарч, холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж асуудлыг шийднэ гэдгээ илэрхийллээ.