Монгол Улсын Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа 2021 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан.
Үүний бэлтгэл ажлыг хангаж буй эсэх талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад "БШУЯ-наас сургуулийн өмнөх нас буюу таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт 100% хамруулах бодлого барина. Мөн хүүхэд харах үйлчилгээ болон өдөр өнжүүлэх гэх мэтчилэн олон боломжийг нээх өгөх ёстой. Ингэхэд гол нь стандартын асуудал байдаг.
Манай яамнаас цаашид сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог 3-5 нас болгож, 0-3 насныхныг хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх, эцэг эхчүүдэд хоёр настай хүүхдийн хувьсах зардлыг өгөх, цалинтай ээж хөтөлбөрийг үргэлжлүүлэх зэрэг бодлого барина. Энэ талаар холбогдох хуулийн төслүүдэд тусгасан. Ойрын хугацаанд УИХ-д өргөн барина" гэлээ.