ОХУ-ын "Спутник Лайт" вакцины үйлдвэрлэгч "Р-Фарм" групп компаниас вакциныг сарын дараа гэхэд хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа хэлсэн байна. Энэ талаар Р-Фарм группийн ерөнхий захирал Василий Игнатьев Оросын эм судлалын чуулганы үеэр сэтгүүлчдэд хэлжээ.
"Спутник Лайт" вакциныг Эрүүл мэндийн яам тавдугаар сарын 6-ны өдөр бүртгэсэн байна. "Бүртгүүлснээс хойш ихэвчлэн нэг сарын дараа эргэлтэд оруулдаг" гэж Игнатьев хэлжээ.
"Спутник Лайт" вакцин нь 2020 оны наймдугаар сард коронавирусний эсрэг дэлхийн анхны вакцинаар бүртгэгдсэн "Спутник V"-гийн хялбаршуулсан хувилбар бөгөөд хоёр дахь тун шаарддаггүй юм байна. Энэ нь шинэ коронавирусний генетикийн мэдээллийг зөөвөрлөхөд ашигладаг хүний аденовирус дээр суурилсан вектор бэлдмэл гэнэ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр "Спутник V"-гийн үр нөлөө 97.6 хувьд хүрч байгаа нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт гэж ТАСС агентлаг мэдээлжээ.