Манай улсад насанд хүрсэн иргэдээ вакцинд бүрэн хамруулсан ч тодорхой насны бүлэг буюу 12-17 насны хүүхдүүдээ вакцинжуулж байж улс даяараа сүргийн дархлаа тогтох тооцоолол гарсан. Үүнд үндэслэж ДЭМБ бүртгэсэн, хүүхдэд хэрэглэж болох вакцинуудыг судалж байгаа.
Pfizer, Moderna зэрэг компанийн үйлдвэрлэсэн вакцинуудыг хүүхдүүдэд хийхэд амжилттай үр дүн гаргаж байгаа тул хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөн Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Эрүүл мэндийн сайд оролцсон Ажлын хэсэг ажиллаж байна" гэлээ.