Өнөөдөр Улсын Дээд шүүх Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо
С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ял аваад байсан юм.
Гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргах шийдвэрийг шүүх шийдвэрийг гаргалаа. Харин Ц.Амгаланбаатар өөр хэргээр ял шийтгэлтэй тул үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан байна.
Тус хэргийг шүүх хаалттай хэлэлцэн шийдвэрийг гаргажээ.