Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ сарын 22-23-ны өдрүүдэд "Баянзүрх дүүрэг Хоггүй бол ГОЁ" уриа доор Хаврын Их Цэвэрлэгээний ажил хийгдэнэ.
Энэхүү ажил нь Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үүсч байгаа хог хаягдлыг арилгах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилготой.
Тиймээс Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, дүүргийн иргэдээ "Хаврын Их Цэвэрлэгээ"-ний аянд идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа юм байна.