Дуучин М.Нарантуяа Нара төрөх эмнэлгүүдийн нярайн өлгийг шинэчлэх зорилгоор хандивын аян өрнүүлсэн билээ.
"Шинэ Өлгий Аян"аа Анхдагчдын Өлгий Нутаг Булган Аймгаас эхлүүллээ.
Олон түмний халуун сэтгэлээр боссон хандиваар 21н аймгийн Нэгдсэн Эмнэлэгүүдэд 50ш зузаан гадар өлгий, 50ш муслин дотор өлгий тус тус Эх-Барих Клиникийн тасгийн эрхлэгчид хүлээлгэн өгчээ.
Тэрбээр нийслэлийн дөрвөн төрөх эмнэлэгт тавдугаар сарын 28-нд өлгий хүлээлгэж өгөхөөр болжээ.
Аймаг орон нутагт өгч буй эдгээр өлгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж Angel Baby Хүүхдийн Их Дэлгүүр-ийн үйлдвэрээс захиалж хийлгэжэээ. Харин дотор өлгийг тус үйлдвэрийн хамт олноос бэлэглэжээ.