Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Сугарын БОЛД-ЭРДЭНЭ өнөөдөр Төрийн дээд шагнал Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртлээ.
Тэрбээр 1976 онд Улаанбаатар хотод төрсөн билээ.1995-1999 онд СУИС-д Сугарын удирдлагад суралцан жүжигчин мэргэжлээр төгссөн. 2013 онд доктор, профессор С.Сугарын удирдлагад магистрын зэрэг хамгаалсан. 2000 оноос УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байгаад 2019 оноос одоог хүртэл Уран бүтээлийн хэлтсийн даргаар ажиллаж байна.