Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн үед халдварын тоо буурахгүй байгаа бөгөөд цаашид халдвар, нас баралт буурахгүй байж болзошгүй гэдгийг анхааруулав.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.БАТТӨР:
-Өдөрт бүртгэгдэх тохиодлын тоо нэмэгдэж байна. Хөл хорионы үр дүнд халдварын тохиолдол, нас баралтын тоо буурч байсан. Гэхдээ эргээд давалгаа үүсэх хандлагатай байна. Ингэхээр тохиолдлын тоо, нас баралт өсч болзошгүй. Эсрэг заалттай, эргэлзсэн иргэд их байна. Вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүмүүсийн 0.5 хувь нь халдвар авсан байсан. Хоёрдугаар тунгаа хийлгэсэн ч 14 хоногийн дотор халдвар аваад, дархлаа тогтохгүй байна. Үүнийг бид судалж байгаа. Монгол улсад Covid-19-ийн улмаас нас барсан хүмүүс дотроос 5 нь вакцин хийлгэсэн хүмүүс. Гэхдээ вакцинаас болоогүй. Эдгээр хүмүүс вакцин хийлгээд 14 хоногийн дотор халдвар авсан. Мөн архаг хууч өвчин нөлөөлсөн гэлээ.