Барилгын материалын гол бараа, бүтээгдэхүүний нэг болох арматурын дэлхийн зах зээл дэх үнэ хоёр дахин нэмэгдсэн нь бүтээн байгуулалтад хүндрэл учруулж байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас танилцууллаа. Энэ асуудалд Засгийн газар онцгой анхаарч байгаа юм. Иймээс арматурын үнийг бууруулах, тогтворжуулахтай холбоотой Ажлын хэсэг байгуулж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа ирэх долоо хоногт танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл болгов.
Монгол Улс 2020 онд 240 мянган тонныг импортоор оруулж 12 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн бол энэ оны тавдугаар сарын байдлаар 50 мянган тонн арматур оруулж, 5,000 тонныг үйлдвэрлэжээ. Салбарын яамны тооцоогоор энэ онд 220 мянган тн арматурын хэрэгцээ байна.