Н.Түвшинбаяр “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар шалгагдаж байгаа юм.
Тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээж МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөх шийдвэр гаргажээ.
Энэ талаар МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж буй Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Олон улсын олимпийн хорооноос Н.Түвшинбаярт ёс зүйн ямар хариуцлага тооцох талаар албан бичиг хэд хэдэн удаа ирсэн. Хэд хоногийн өмнө уулзахад Н.Түвшинбаяр ерөнхийлөгч ёс зүйн хариуцлага хүлээн өөрөө огцрох өргөдлөө өгье гэсэн" гэжээ.
Хараахан МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр одоогийн байдлаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгөөгүй байгаа аж.