"Токио-2020" олимпын эрх олгох FIBA 3x3 сагсан бөмбөгийн сүүлийн тэмцээн Австрийн Грац хотноо үргэлжилж байна.
Манай улсын Шигшээ багийн залуус Польшийг 22-18, Туркийг 21-18 харьцаагаар тус тус буулган авсан бөгөөд "A" хэсгийг хоёр хожил, 43 оноотойгоор тэргүүлж байна.
Харин тэдний араас Бразилын шигшээ баг мөн хоёр хожил 42 оноотойгоор шил даран нэхэж байна. Манай баг өнөө шөнө 01:30 цагаас Чех, 03:35 цагаас Бразилын багтай тус тус тоглоно.
Хэсэг тус бүрээс хоёр баг хасагдах шатанд шалгарах учиртай. Манай баг хэсгээсээ нэгээр гарвал C хэсгийн хоёроор гарсантай, хэрэв хоёроор гарвал мөн С хэсгийн нэгээр гарсантай тоглоно.
Одоогоор С хэсгийг Франц хоёр хожил 40 оноотой тэргүүлж байгаа бол Катар хоёр хожил 38 оноотой удаалж байна.