Гурван метрийн гүн нүхэн жорлонд унасан бага насны хүүхдийг эсэн мэнд гаргажээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан суманд бага насны хүүхэд гурван метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газар иржээ.
Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1.5 километр зам туулан очиход иргэн дөрвөн настай, эрэгтэй хүүхэд гурван метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан байжээ. Тухайн хүүхдийг алба хаагчид эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.