Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль лхагва гарагт болно. Өнгөрөгч тавдугаар сарын 24-нд эхэлсэн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 23.59 цагт дуусна.
15 хоног үргэлжилсэн сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчид 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн сонгогч нартай уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах байсан юм.
Өнөөдөр МҮОНРТ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулахаар товлосон. Гэвч Зөв хүн электорат эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат сонгуулийн ажлаар хөдөө орон нутагт явж байхдаа коронавирусийн халдвар авсантай холбогдуулан мэтгэлцээнийг цахимаар зохион байгуулах санал дэвшүүлжээ.