МОНГОЛ УЛС 1967 ОНООС ЭХЛЭН МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ ӨВЧЛӨЛИЙГ ОНОШИЛЖ БАЙНА.
Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн 53,1 хувь нь тоосонцроос хамааралтай уушгины өвчлөлд өртсөн хүмүүс багтдаг байна. Энэ нь манай улсад уул уурхайн салбар түлхүү хөгжиж байгаатай холбоотой юм. 2020 оны байдлаар мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 2961 хүн мэргэжлийн өвчин судлалын газрын хяналтад байна.
Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас хөдөлмөрийн чадамжаа алдсан иргэдийн 79,6 хувь нь эрчүүд эзэлдэг байна. Нийт өвчлөлийн дийлэнх хувийг мэдрэлийн өвчлөл болон тоосны шалтгаант амьсгалын эрхтний тогтолцооны өвчлөл байна. Уул уурхайн салбар мөн хүнд машин механизмтай харьцдаг хүмүүс уг өвчлөлд түлхүү өртдөг байна. Манай улс 1967 оноос хойш мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг оношилж, тогтоож эхэлсэн. Тэр цагаас хойш нийтдээ 10,000 гаруй хүн мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөр оношлогдсон байна.
Хэдийгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй сайжирч байгаа хэдий ч хүний буруутай үйлдэл, ажил амьдралын горим алдагдах, хэт их ядрах, стрессдэх, ачаалалтай ажиллах зэргээс үүдэх эмгэг ихэсч байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.