Хятад улс бол Америкийн Нэгдсэн улсын дараа орох дэлхийн 2 дахь томоохон электрон машины зах зээл бөгөөд Тесла компани нийт борлуулалтынхаа 30%-ийг БНХАУ-аас бүрдүүлж, Model 3 болон Model Y загварыг Шанхай хотод үйлдвэрлэдэг юм. Тус компанийн Хятадад сар бүр хийдэг цэвэр захиалга 4-р сард 18,000 гаруй байсан бол 5-р сард 9,800 орчим болж, тайланд дурдсанаар үдээс хойших арилжаагаар хувьцаа бараг 5% буурчээ. Ройтерс агентлаг энэ талаар Тесла-аас тодруулга хийхийг хүссэн боловч тэд хариу өгөхөөс татгалзсан байна. 2019 онд Тесла гадаад дахь анхны үйлдвэрээ Шанхай хотод байгуулсан юм. Теслагийн Model 3 загварын машин “General Motors” болон “SAIC Motors” корпорациудын хамтарсан илүү хямд Micro электрон загварын машиныг гарах хүртэл Хятад улсад хамгийн өндөр борлуулалттай загвар байжээ.
Гэвч одоо Тесла хэрэглэгчдээс ирж буй чанарын талаарх гомдол гэх мэт сорилтуудыг шийдэх асуудлуудтай тулгараад байна. Өнгөрсөн сард Ройтерс агентлагХятадын засгийн газар болон түүний харьяа нэгж байгууллагуудын гадна Теслагийн машинуудыг байрлуулж тавихыг хориглосон талаар дурдсаныг мэдээллэсэн байна. Энэ нь машины дугуйнуудад суурилуулсан аюулгүй ажиллагааны камеруудаас болсон гэжээ. Тесла компани Хятадад үйлдвэрлэсэн 35.478 автомашиныхаа ихэнхийг орон нутагтаа борлуулах үеэр 4-р сард 11.671 Model 3, Model Y автомашинаа борлуулсан гэж БНХАУ-ын авто үйлдвэрлэлийн байгууллага CPCA мэдээллэв. Хятадад Tesla нь Nio Inc (NIO.N), Xpeng Inc (XPEV.N) болон BYD зэрэг уламжлалт электрон загварын машины компаниуд болон хэд хэдэн электрон загварын машины стартапуудтай өрсөлддөг байна.