Монгол улсад сүүлийн 24 цагт 1,267 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 67,710 болж байгаа. 1,267 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд
- 962 нь Улаанбаатар хотод
- 305 нь орон нутагт бүртгэгдлээ.
Орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа бөгөөд үүнд Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэн болон кластер халдварууд үргэлжилж буй зэрэг нь нөлөөлж байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна.
Сүүлийн 24 цагт 632 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54,713 боллоо.
Халдварын улмаас 6,423 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 3,892
- Хүндэвтэр - 1,892
- Хүнд - 506
- Маш хүнд - 133 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 6,233 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 57-73 насны таван хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.