СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага, найман орны төлөөлөгчид ажиллана гэдгийг мэдээлэв.
Тэрээр "Улс төрийн намууд сонгуулиар ажиллах ажиглагчаа бүртгүүлж, үнэмлэхээ авсан. Энэ удаагийн сонгуулийг гадаад ертөнц их сонирхож байгаа. Монгол Улсын сонгууль ил тод, ардчилсан болдог. Зарим үзүүлэлтээр манай улс бүс нутагтаа үнэлэгддэг.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага ажиглана. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институт хүний эрхийн албаны сонгууль ажиглах хорооныхон мөн ажиглана. АНУ, Япон, ОХУ зэрэг найман улсын төлөөлөл орсон баг ирсэн" гэлээ.