Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр 07.30 цагт Баянзүрх дүүргийн 48-р сургуульд саналаа өгчээ.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх хоёр охины хамт ирж саналаа өглөө. Бага охин нь 18 нас хүрч анх удаа сонгуульд оролцож байгаа бөгөөд “Анхны сонгуульдаа аавынхаа төлөө саналаа өгсөндөө баяртай байна” гэлээ.
Саналаа өгсний дараа тэрбээр, Энэ жил Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх олон ой тохиож байна. Нар мандсан сайхан өдөр сонгууль болж байгаад баяртай байна.
Надтай хамт нэр дэвшсэн хоёр эрхэм нэр дэвшигчдийнхээ сонгуульд өндөр амжилт хүсье. Д.Энхбат нэр дэвшигч маань эмнэлэгт байгаа. Хурдан эдгэрээрэй гэж хүсье. Ард түмнээ сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан юм.