Тухайлбал, нарны хагас хиртэлт Улаанбаатар хотод 19.20 цагт, Дорнод аймагт 19.16, Хөвсгөл аймагт 19.18, Өмнөговь аймагт 19.30, Ховд аймагт 19.25 цагт эхэлж, цаг орчим үргэлжлэхийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн тооцоолжээ. Өнөөдрийн нарны хагас хиртэл нь нарны хүрээтэй хиртлийн төрөлд багтах бөгөөд хойд Канад, Гренланд, ОХУ зэрэг улс орны зарим нутагт ажиглах боломжтой. Мөн Хойд Америкийн хойд хэсэг, Европ, Азийн зарим газраар хагас хиртэл ажиглагдахыг тус хүрээлэн мэдээлэв.
Evelynn зурвасыг Өнөөдөр 12:03 цагт илгээсэн
Астрологийн мэргэжилтнүүд харин энэхүү хиртэлтээр дэлхий дээр сансрын ихээхэн хэмжээний эрчим хүч бууна гэсэн байна. Тэд даархи зөвлөмжийг хүмүүст өгчээ. Амьдралынхаа бүх хэсгүүдэд тэнцвэртэй эрчмийн солилцоо байсан уу гэдэгт дүгнэлт хийхэд тохиромжтой үе. Та хүлээж авахаасаа илүү өгч байсан уу эсвэл эсрэгээр нь үү. Энэ нь бүх зүйлийг тэнцвэрт авчрах цаг. Танд өгөгдсөн бүх чиглэлүүд, өөрчлөлтүүд, боломжууд, далд нууцууд болон шинэ мэдээллүүдээ харуулах, боловсруулах хэрэгтэй. Хиртэлтийн улирлын үед тохиолдох хэрэгтэй аливаа зүйлс хурдан тохиолддог нь яваандаа болох учиртай байсан нэг зүйл үргэлж байдаг. Энэ нь таны хувь тавилангийн хэсэг юм. Хиртэлт зүгээр л зайлшгүй болгодог. Амьдралынхаа бүх талуудад эерэг, элбэг дэлбэгийг угтан авахын тулд эсэргүүцлээ зогсоож, өөрчлөлттэй ирэх бүх зүйлтэй урсгалд байхыг зөвшөөрөх нь дээр. Шинэ үүрэг хариуцлага, боломжуудыг хүлээж ав.