Бидний дэлхий, энэ ертөнц хэтэрхий хурдан өөрчлөгдөж, зогсолтгүй урагш тэмүүлсэн хүмүүс цоо шинэ нийгэм ертөнцийг дэлхийн өнцөг булан бүрт бүтээж байна.
Энэ их хөгжил дунд дэлхийн оршин суугчдын дийлэнх хэсэг оюун санаа, сэтгэл зүйн хямралд гүн орсон байдаг гэж одоо цаг үеийн бүхий л сэтгэл зүйч, судлаачид үзжээ. Тэдэнд ийм судалгаа, баримт ч хангалттай гэхэд дэндүү хангалттай байгаагаа ам уралдан ярьцгааж байгаа ч асуудлын гаргалгаа шийдэл олоход бодсоноос нь илүү их цаг, хүч хөдөлмөр зарцуулагдаж, ийм төрлийн үйлчилгээ ирээдүйд хамгийн эрэлттэй байх талаар мэдээллэсээр байна.
Тэгвэл эрдэмтийн судалж шинжилсний үр дүнд энэ их стресс, зовнилын гол эх үүсвэр нь дараах 7 төрлийн хүний араншин болохыг олж тогтоожээ. та уншаад өөртөө ч бас дүгнэлт хийхийг зөвлөж байна.
Төгс байх: Хүрч болшгүй ямар нэгэн зүйлд хүрэхээр чармайх нь аливаа нэг зүйлээс дор гэх мэдрэмжийг бий болгоно.
Бусдыг болон өөрийгөө шүүх: Шүүмжлэнгүй байх үед та бусдын болон өөрийн сөрөг чанаруудад төвлөрөх хандлагатай болдог.
Эргэлзэнгүй байдал: Эргэлзэнгүй байдал нь үндсээр нь устгахгүй л бол таны амьдралыг булаах хогийн ургамал юм.
Хамгийн муу зүйл болно гэж таамаглах: Хамгийн муугаар бодох тусам тэдний тохиолдох магадлал их болдог. Энэ нь итгэл найдварыг үгүй хийнэ.
Санаа зовних: Сэтгэл зовох нь таны эрүүл мэнд, сэтгэл санааны байдлаас өөр юуг ч өөрчлөхгүй.
Гомдоллох: Гомдоллох нь хэрэв зуршил болчихвол та ямар ч зүйлд баярлахаа болино.
Бүх зүйлийг хянахыг оролдох: Та бүхнийг хянаж чадахгүй, хэрэв оролдвол зайлшгүй алдана. Та өөрийгөө л зөвхөн буруутгана.