Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр 07:00-22:00 цагт боллоо. Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан дүнг танилцууллаа.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Сонгуулийн санал авах 2087 хэсгийн хороо ажиллалаа. Мөн гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн саналыг Сонгуулийн ерөнхий хороонд зөөвөрлөн авчирч, саналыг тоолж, баталгаажууллаа. 2088 хэсэгт саналыг тоолсон гэсэн үг.
Өнөөдөр улсын хэмжээгээр гар тооллого буюу хяналтын тооллого хийж дууслаа.
Бүх дүн урьдчилсан байдлаар танилцуулж байна.
2021 оны зургаадугаар сарын 10-ны 15:00 цагийн байдлаар эцсийн дүн нь
- У.Хүрэлсүх - 823,326 /66,76 хувь/
- С.Эрдэнэ - 78,832 /5.99 хувь/
- Д.Энхбат - 246,968 /20,33 хувь/ саналтай байна.
- Цагаан сонголт 71,937 /5.92 хувь/
Гадаадад байгаа иргэдийн саналыг өнгөрсөн шөнө тоолж, баталгаажуулсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад ирц бага байлаа.
Бүх шатны сонгуулийн хэсгийн хороонд 21,394 хүн ажилласан байна