Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр замдаа гарсан.
Түүний гүйлт ес дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд одоо 361 км замыг туулаад байна гэлээ.
Тэрбээр одоогоор “Шаргын говь” гэх газрыг туулаад Сутай хайрхан уулын орчим буюу Говь-Алтай аймгийн Шарга суманд очсон байна. Улмаар Говь-Алтай аймгийн төв ороход 78 км зам үлдээд байгаа аж.