Энэтхэгийн Мизорам мужид дэлхийн хамгийн том гэр бүлийн тэргүүн хэмээгддэг 76 настай эрэгтэй нас баржээ. Олон эхнэр авах ёсыг баримталдаг шашны урсгалын тэргүүн Сиона Чана ням гарагт нас барж, 38 эхнэр, 89 хүүхэд, 36 ач зээ нараа үлдээн хорвоог орхилоо. Энэ мэдээг Мизорамын ерөнхий сайд Зорамтанга баталж, твиттер хуудсандаа "чин зүрхнээсээ" эмгэнэл илэрхийлж байгаагаа илэрхийлэв.
Чана чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчнөөр шаналж байсан гэсэн мэдээлэл байна. Эмч нар PTI мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа Чана түүний тосгон Бактаунг Тлангнуам дахь гэртээ бие нь мууджээ. Түүнийг ням гарагийн орой эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар ирэхэд нь нас барсан байсан гэж мэдэгджээ.
Чанагийн гэр бүлийн тоог яг нарийн тооцоолоход хэцүү байдаг. Наад зах нь өөр нэг мэдээнд түүнийг 39 эхнэр, 94 хүүхэд, 33 ач, зээтэй байсан гэж мэдэгдэж байгаа бөгөөд энэ нь нийт 181 хүн болж байгаа юм.