АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нар Виндсорын шилтгээнд хатан хаантай уулзлаа. Айлчлалын үеэр Хүндэт харуулын жагсаал болон үдийн цай уух зэрэг хөтөлбөрүүд багтсан байна.
Ноён Байден уулзалтын дараа Хатан хаан түүнд ээжийг нь санагдуулсан талаар хэлсэн бөгөөд Хатан хааныг Цагаан ордонд зочлохыг урьсан байна. Энэ уулзалт нь дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын удирдагчид вакцин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцсэн Cornwall-д болсон G7 буюу Их 7-н дээд хэмжээний уулзалтын төгсгөлд болж байгаагаараа онцлог ажээ.
95 настай Хатан хаан 1951 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Харри Трумантай гүнж Елизаветагийн дүрээр анх танилцаж байжээ. Түүнээс хойш тэрээр 69 жил хаан ширээнд суухдаа Линдон Жонсоноос бусад АНУ-ын бүх 14 удирдагчтай уулзсан гэнэ. 2019 онд Хатан хаан тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трамптай Букингемийн ордонд уулзаж байсан ба тэд мөн үдийн цай хамтдаа уусан нь түүх болон үлджээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/uk-57461257