Монгол улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 11,553 хүнээс шинжилгээ хийхэд 2,386 хүнээс коронавирус илэрлээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 80,733 болж, нэмэгдлээ.
Мөн хугацаанд 797 хүн эдгэрсэн бол 11 хүн энджээ.
Тэдний дийлэнх нь вакцинд бүрэн хамрагдаагүй байжээ. Иймд дархлаажуулалтад хамрагдахыг уриалав.
Сүүлийн 24 цагт 11 иргэн нас баржээ. 50-59 насны гурван хүн нас барсан бөгөөд 2-15 хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Мөн 80-аас дээш насны гурван иргэн нас баржээ. 2-20 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэд нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Эмнэлгийн бус орчинд үүссэн хатгалгаа, амьсгалын архаг дутагдал гэх мэт оноштой иргэд нас баржээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчилсөн 57,822 хүн эдгэрсэн бол уг өвчний улмаас нийтдээ 380 хүн нас бараад байгаа юм.