Нийслэлийн хэмжээнд өнөөдөр суурин 35, явуулын найм цэгт 65 багийн 361 эмч, ажилтан ажиллаж, 4560 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 962.328 нь нэгдүгээр тунд, 87.6 хувь буюу 841.548 нь хоёрдугаар тунд хамрагдсан талаар УОК-ын хуралдааны үеэр мэдэгдсэн юм.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд 802, хоёрдугаар тунд 3692, нийт 4494 иргэнийг вакцинд хамруулжээ.