Амазоныг үндэслэгч Жефф Безосын экс эхнэр, тэрбумтан МакКензи Скотт дахин нэг тэрбум 700 мянган доллар (2 тэрбум фунт стерлинг) буяны үйлсэд хандивлалаа. Хатагтай Скотт блогтоо нийгэмд санхүүжилт муутай, үл тоомсорлогдож ирсэн хүмүүст мөнгө өгөхийг хүсч байгаагаа хэлжээ. Тэрээр арьсны өнгөний үзлийн эсрэг, урлаг, боловсролын чиглэлээр ажилладаг 286 байгууллагыг сонгосон гэж бичжээ. Хатагтай Скотт бол дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг юм. Түүний хөрөнгийн ихэнх нь 2019 оны хамгийн баян хүн болсон ноён Безостой 2019 онд салсантай холбоотой.
Салахын өмнөх хэлэлцээрийн хүрээнд хатагтай Скотт 1994 оноос хойш өдгөөгийн өндөрлөгт хүрэхэд нь тусласан нөхөр Жефф Безосын нүсэр корпораци болох Амазоны хувьцааны 4% -ийг эзэмших эрхийг авсан байна. Үүний дараа тэрээр өөрийн хандивын тухай, тухайлбал арванхоёрдугаар сард 4 тэрбум гаруй долларыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, туслахад чиглэгдсэн эмэгтэйчүүдийн буяны байгууллагууд, хүнсний жижиг үйлдвэрлэлүүд болон Хар арьстнуудын коллежуудад хандивласан гэдгээ нийтэлсэн байна. Эдгээр хандивын хэмжээ асар их мөнгө хэдий ч тэрээр 59.5 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн 22-р баян хүн хэвээр байна гэж Форбс мэдээлэв.