"Бямба гарагаас шатахууны үнийг ₮600 хүртэл нэмнэ" хэмээх нийтийг доргиосон мэдээ гарсан. Тэгвэл дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдсээр байгаа ч манайд шатахууны үнэ ₮1,450 (АИ-92) дээр тогтсоор жил болсныг та бүхэн маань мэдэж байгаа. Харин энэ хугацаанд яг бодит үнэ маань хэд хүрээд байгаа юм бол гэдгийг харцгаая. Ер нь үнэ яаж тогтдог юм бэ?
Шатахууны үнэ нь доорх задаргааны дагуу бүрддэг:
Импортын үнэ: ОХУ-аас авч буй үнийн дүн
Татвар: Онцгой албан татвар
+ Гаалийн татвар
+ Замын татвар
+ НӨАТ Зардал: Үйл ажиллагаа
+ Хадгалалт
+ Тээвэрлэлт Ашиг: Шатахууны компанийн ашиг
Чөлөөт зах зээлд бол... эдгээр дүнг нэмж байж шатахууны үнэ тогтох ёстой. Харин манай засгийн газар шатахуун импортлогч компаниудтай гэрээ байгуулан ₮1,450-ээс дээш гаргахгүй байхаар тохирсон байна. Гэрээний дагуу импортын үнэ 1 тонн нь $400 буюу 1 литрийн үнэ нь ₮1,140 байх ёстой аж. Гэвч оны эхнээс импортын үнэ сар болгон өссөөр 6-р сард гэхэд импортын үнэ 1 тонн нь $661 буюу 1 литрийн үнэ нь ₮1,884 хүрчээ. Дэлхийн зах зээлд... Өнгөрсөн онд цар тахалтай холбоотойгоор газрын тосны үнэ хамгийн доод үедээ $16.94 хүрсэн бол энэ онд эрчимтэй нэмэгдсээр $70 даваад байна. Томоохон эдийн засгууд буцаад сэргэсэнтэй холбоотойгоор газрын тосны эрэлт нэмэгдсэн боловч OPEC-ийн орнууд нийлүүлэлтээ хангалттай хэмжээнд хүргэхгүй байгаагаас үүдэн, үнэ ийнхүү өссөөр буй. Эцэст нь... Бид импортын үнээс доогуур үнээр шатахуунаа худалдаж аваад нэлээд хэдэн сар болжээ. Цаашид хэдэн компаниудаа дампууруулахгүйн тулд үнэ нэмэхээс өөр аргагүй. Төсөв маань ч нэлээн хэцүүхэн байгаагаас хойш татварын орлогоор алдагдлыг нөхөх гэж үзэх нь бас нээх хүсэх зүйл биш тул үнийг аажмаар өсгөж таарах нь дээ.
эх сурвалж: Lemon Press