Ерөнхийдөө нэгж хувьцааны ханш $5-оос бага байдаг жижиг компанийн хувьцааг Penny Stock гэж нэрлэдэг. Ихэвчлэн OTC буюу биржийн бус зах зээл дээр арилжаалагддаг. Онцлог шинжүүдийг харвал: Эрсдэл ихтэй: Ямар ч хөрөнгө оруулалт тодорхой хэмжээний эрсдэлтэй байдаг. Penny Stock нь эрсдэл ихтэй, ирээдүйд юу болохыг таамаглахад хүндрэлтэй хөрөнгө оруулалт юм. Учир нь тухайн компанийн үйл ажиллагаа тогтворгүй, тодорхойгүй, ямар нэг зүйлээс хэт хамааралтай байх тохиолдол элбэг.
Өгөөж: Penny Stock нь эрсдэл ихтэй гэхээр өгөөж дагаад өндөр байх боломжтой. Өндөр өгөөж авчирсан Penny Stock-ийн жишээ гэвэл Monster (MNST) энергийн ундаа үйлдвэрлэгч юм. 1997 онд IPO хийж байх үед нэгж хувьцаа ¢2 байсан бол өнөөдөр $94 болж өсжээ.
Хөрвөх чадвар муутай: Хүмүүс тэр бүр Penny Stock-д хөрөнгө оруулалт хийгээд байдаггүй нь арилжааны идэвх сул байх нөхцөлийг бүрдүүлдэг аж. Үүнээс шалтгаалж авах, зарах захиалга биелэхгүй байх, удах хандлагатай байдаг. Авсан хувьцаа чинь 40%-аар өсчихсөн хангалттай ашгаа аваад гарах гэсэн зарагдахгүй байна гээд төсөөлөөд үздээ...
Бизнесийн ертөнцөд ч тэгээд өрсөлдөөн ихтэй, олон жижиг компани дундаас ирээдүйтэй хэд нь л амжилтад хүрдэг дээ. Хэрэв Penny Stock-д хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн бол авах компанийнхаа хувьцааг маш сайн судлаарай.
Эх сурвалж: Lemon Press