Ботсвана улсад олдсон гурав дахь том алмазыг үзэсгэлэнд тавьжээ. 1098 каратын жинтэй уг чулууг Дебсвана хэмээх алмазан фирмээс олборлож авснаас хоёр долоо хоногийн дараа Ерөнхийлөгч Мокгвеци Масисид үзүүлэв. Дебсвана энэхүү алмазын урт 73мм, өргөн 52мм, зузаан нь 27мм байна гэв. Энэхүү асар том эрдэнийн чулуу нь 2015 онд мөн л Ботсванагаас олдсон дэлхийн хоёр дахь том алмазаас арай бага жинтэй юм. Ботсвана бол Африкийн хамгийн том алмаз олборлогч, үйлдвэрлэгч юм. "Энэ бол Дебсванагийн 50 гаруй жилийн түүхэнд олж авсан хамгийн том алмаз юм" гэж Дебсвана Даймонд компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Линетт Армстронг хэллээ. "Бидний урьдчилсан дүн шинжилгээгээр энэ нь дэлхийн гурав дахь том эрдэнийн чанартай чулуу байж болох юм."
Дебсвана бол засгийн газар болон дэлхийн алмаазны аварга том Де Бирс компанийн хамтарсан үйлдвэр бөгөөд борлуулалтаас олох орлогын 80% -ийг ногдол ашиг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татвараар дамжуулан улсын сан хөмрөгт төвлөрүүлдэг. Одоогоор олон нийтэд зарлагдсан хамгийн том алмаз бол 1905 онд Өмнөд Африкт олдсон 3,106 каратын Куллинан алмаз бөгөөд хоёр дахь том нь 2015 онд Ботсванад олдсон 1109 каратын Леседи Ла Рона юм. Даймонд компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Хатагтай Армстронг хэлэхдээ "ховор, ер бусын чулуу" -г Де Бийрс ч юм уу эсвэл төрийн өмчит Окаванго Даймонд компаниар дамжуулан зарах эсэх тухай шийдвэр гаргах ба одоогоор эцсийн шийд хараахан гараагүй байна гэжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-africa-57506828