Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун, улс нь АНУ-тай "яриа хэлэлцээ хийх болон сөргөлдөөнд" бэлтгэх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ.
Энэ нь ноён Ким Жон Ун Ерөнхийлөгч Байдены засаг захиргааны талаар шууд тайлбар хийсэн анхны тохиолдол болж байна. Хойд Солонгос өмнө нь АНУ-ын шинэ засгийн газрын дипломат харилцаа тогтоох оролдлогыг цуцалж байжээ. Эрх баригч Ажилчдын намын төв хорооны хурал энэ долоо хоногт нийслэл Пхеньянд эхэлсэн ба Ноён Ким энэхүү өндөр түвшний удирдагчдын уулзалтад оролцож үг хэллээ.
Ноён Ким "Ялангуяа манай улсын нэр төр, бие даасан хөгжлийн төлөөх ашиг сонирхлыг хамгаалахын тулд сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх хэрэгтэ, түүнчлэн энх тайван орчин, Хойд Солонгосын аюулгүй байдлыг баталгаажуулах шаардлагатай” хэмээн мэдэгдсэн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл KCNA мэдээллэв.
Түүнчлэн Хойд Солонгос аливаа үйл явдалд "эрс бөгөөд цаг алдалгүй" хариу арга хэмжээ авч, "Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг тогтвортой хяналтандаа авахад хүчин чармайлтаа төвлөрүүлнэ" гэжээ.
Ноён Ким хэлсэн үгнийхээ төгсгөлд Хойд Солонгос хүнсний хомсдолд асуудал тулгарч байгааг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: <