Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болсон.Тус зөвлөгөөнөөр нийтийн эзэмшлийн 104 байршил дахь 2500 ширхэг улиасанд унгарилыг багасгах тарилга хийж байгаагаас өнөөдрийн байдлаар 284 эм улиасанд 743 ширхэг тариаг хийсэн байна. Уг тарилгыг хийснээр эм улиасны унгарил эхний жилдээ 20 хувь, хоёр дахь жилдээ 90 хувь хүртэл хувиар буурдаг аж.