Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж голд энэ сарын 10-ны өдрөөс хөдөлгөөнт завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд алба хаагчид голд живж байсан найман иргэний амь насыг аварч, голоос найман автомашиныг татаж гаргалаа.
Мөн Аврах ангийн бүрэлдэхүүн усны ослын хоёр дуудлагаар шуурхай ажиллан, 2 иргэний амь насыг авран хамгаалж, 1 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.