ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас "Спутник-V" вакцины 20 мянган тунг Монгол руу нийлүүлэхээр болсон байна.
Гадаад харилцааны яамны эх сурвалж мэдээлснээр "Спутник-V" вакцины 10 мянган тун маргааш ирнэ.
Харин дахин 10 мянган тун вакциныг долоодугаар сарын эхээр манай улс хүлээн авахаар ОХУ-ын талтай хэлэлцээ хийсэн байгаа" гэлээ.
Харин ЭМЯ-наас "вакцины хоёрдугаар тунгийн нийлүүлэлт хэзээ хийгдэх нь одоогоор тодорхойгүй байна” гэсэн хариу өглөө.