Сонгино хайрхан дүүргийн Захиалагчийн алба ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН газраас 2020-с 2024 оны хугацаанд гэр хорооллын 10 мянган айлын нүхэн жорлонг шинэчлэх ажил үргэлжлэн хийгдэж байна.
Энэхүү ажлын хүрээнд 2021 оны дотор 200 айлд, соруулдаг эко бие засах байгууламжийг үнэ төлбөргүйгээр суурилуулж өгөхөөр төлөвлөжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар Схд-ийн зургаан хорооны зуун хорин айл өрхөд хийгдэж дууслаа.
Улаанбаатар хотын 88 хувь хөрсний бохирдолтой гэсэн судалгаа байдаг. Тэгвэл хөрсний бохирдолтой тэмцэх хамгийн энгийн бөгөөд зөв шийдэл бол гэр хороололд амьдардаг айл өрх бүр, уламжлалт нүхэн жорлонгоос татгалзаж соруулдаг эко жорлонг ашигладаг болох нь зөв юм.