АФИН. /АР/. Грекийн галлерэйгээс 9 жилийн өмнө алдагдсан Пабло Пикассогийн "Эмэгтэйн толгой" бүтээлийг олжээ.
Пабло Пикассогийн бүтээлийг Пит Мондрианы Салхин тээрэм /1905 он/ зургийн хамт олсон гэж цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Уг хоёр зураг өөр нэгэн зургийн хамт 2012 онд Афин хотын Үндэсний галерейгаас алдагджээ.
Цагдаагийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, зургуудыг Афин хотын захад хавцал дунд нуусан байсан бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан нэгэн грек залууг баривчилсан байна.
Пикассогийн уран бүтээлийн үндсэн хэв маяг болох кубист дүрслэл бүхий энэ уран бүтээлийг тэрбээр 1949 онд Афины Үндэсний галерейд бэлэглэсэн байна. Тэрбээр бүтээлээ галерейд бэлэглэсэн явдлаа нацист Германы эсрэг Грекийн тэмцлийг дэмжих зорилготой гэж тайлбарлаж байжээ.