Австралийн эрх баригчид коронавирусний “дельта” хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор долоон хотод хөл хорио тогтоолоо.
Лхагва гарагт коронавирусийн “дельта” хувилбарын тархалт нэмэгдэж, ийм хувилбараар халдварласан тохиолдол 200 давжээ.
Сидней, Брисбен, Перт, Дарвин, Таунсвилл, Голд-Кост хотод 12 сая гаруй буюу Австралийн хүн амын тэн хагас орчим нь гэртээ хорионд байсан бол өнөөдрөөс Алис Спрингс хотод хөл хорио тогтоожээ.
Хотын эрх баригчид хотын ойролцоо орших гадаадын орчин суугчдын бүсэд халдвар тархаж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.
Лхагва гарагийн байдлаар Австрали даяар халдварын шинэ тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор мужийн захирагчид нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байгааг анхаарууллаа.
Одоогийн байдлаар Австралийн хүн амын 5 орчим хувь нь вакцинд хамрагдаад байгаа бөгөөд вакцинжуулалтыг түргэвчлэхийг олон нийт шаардсан байна.