Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. Тэрээр "Наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөө гаргасан судалгаагаар наадам хийвэл 12 мянга гаруй хүний бөөгнөрөл үүсч 3000 орчим хүн халдвар авах эрсдэлтэй гэдэг нь тогтоогдсон. Тиймээс Засгийн газар наадмыг нэг жилээр хойшлуулах УОК-ын саналыг дэмжлээ. Баяр наадмыг хойшлуулсантай холбоотойгоор хэмнэсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулна. Баяр наадам хийхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байсан. Тиймээс наадмын төсвөөс хэчнээн төгрөг хэмнэсэн гэдгийг эргэн мэдээллэх болно. Орон нутгийн наадмыг ч ялгаагүй нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор 16-ны ажлын өдрийг 24 рүү шилжүүлж, бүх нийтийг ес хоног амраах Засгийн газрын шийдвэр хэвээрээ байгаа.
Мөн Алтанбулаг боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 7-31-нийг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Ачаа тээврийн хөдөлгөөн бол хэвийн үргэлжилнэ" гэлээ.